... Тал нутгын салхинд цохигдон аавынхаа нуруунд зүүгдээстэй нойрмоглон явдаг байсан бяцхан охин Анимаа одоо эрдэм номын мөр хөөхөөр Орос оронд хөл тавьжээ... Ирээд удаагүй байгаа болохоор бүх юм л сонин содон гойд чамин харагдаад л ... зөрөөд өнгөрөх бүсгүйчүүл нь хүртэл дур булаам ганган хээнцэр хувцаслаж ,өндөр өсгийт дээр тогтож ядан алхах нь хүртэл сонин санагдана ...
Аавын ганц амин сүнс амь амьдрал нь болсон Анимаа охин даруу төлөв ухаалаг эгэл жирийн бор хөдөөний охин... царай муутай ч сурлага сайтай хатуу хүтүү зовлонг давж чадахаар сэтгэлийн тэнхээтэй өндөр өсгийтөөс айдаг гэмтэй тийм л нэг утга зохиолын их сургуулийн нэгдүгээр курсын оюутан бүсгүй.
Анимаагын сургуульд гучаад монгол оюутнууд суралцдаг тэд ихэнх л хотын хүүхдүүд юм үзэж архашсан хүнд гарууд ч бий тэдний дунд ааш араншингаараа адил төстэй нэгэн бүсгүйг Анимаа сонгож дотносож нийлдэг ... тэд үргэлж хамтдаа байж хичээл номоо хийж хамаг нандин нууцаа хүртэл задлана ... Учрал тэр хоёрт адил төстэй их зүйл бий... тийм болохоор ч санаа их нийлнэ ...
Утга зохиолын их сургуулийн ойролцоо эдийн засгийн их сургууль байдаг тэнд бас олон монголчууд суралцдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам байгаа орчиндоо дасаж энд тэндхийн сургуулиудаар явж хүүхдүүдтэй нь танилцан дотносон нөхөрлөж улиралын шалгалтандаа мэрийн өгч энэ тэр гэж явсаар байтал нэг л мэдэхэд бүтэн жилийг ардаа үджээ...
.... Учрал тэр хоёр хааяа даа дарс ууж амьдралаа ярих нь элбэг . Учрал найз залуутай тийм ч болохоор Анимааг миний найз одоо найз залуутай бол алийн болгон ганцаараа явдын эртхэн шиг л хэдэн залуу сольж ааш тарыг нь тань гэж үглэнэ хавийн залуучуудаас арай дажгүйг нь санал болгоно... тэдний дунд Түлхүүр л Анимаад таалагддаг ...
... Түлхүүр бол хотын залуу биеэрхэг ганган ... толгой сайтай хүн чанартай даруу гэж сургуулийн болоод дотны нөхөд нь ам булаалдан хүүрнэнэ. Үерхэж нөхөрлөдөг найз охин байхгүй хичээлээ хийж номын санд суусан эгэл даруу төрхтэй эдийн засгийн сургуулын төгсөх курсын оюутан ... Анимаа түүнд анхны харцаар л дурласан ... Түлхүүрийн ааш араншин байгаа байдал нь түүнд нэг л дотно санагдана учир нь тэр аавтай нь нилээд төстэй ... Түүний хажууд сууж байхдаа Анимаагын дотор нь нэг л тайвшраад л чөлөөтөй хөнгөн болдог болохоор хэнийг ч хайрлаж байгаагүй онгон танхил зүрхэндээ түүнийг уриж ,өөрийн эрхгүй тэр залууд соронзон мэт татагдав...
...Тэр хоёр нилээн дотносож хамтдаа цагийг өнгөрөөж эхлэв.Анимаа хамаг л нандин бүхнээ түүнд зориулж сэтгэл хангалуун алхалж байлаа. Тэд албан ёсоор үерхээгүй ч хосуудаас дутхааргүй л ... Түлхүүр тэр хоёр хэзээ ч урьдын амьдралаа яриж байгаагүй ... сүүлийн үед Түлхүүр нэг л хөндий болж байгааг Анимаа совингоороо мэдэрч байлаа ... Учрал бас түүнээс харьцаагаа таслахыг Анимаад санал болгох боллоо бүх л юм сонин санагдаж ... учир нь олдохгүй ...
Булавч бултайна гэхчээр Түлхүүрийн хамаг л мэдээлэл Анимаагын чихэнд хүрэв.Дотор нь эвгүйрхэж хэцүү байсан ч тэр Түлхүүрээс салж чадахгүй байлаа. Түүнд хамаг л нандин бүхнээ өгсөндөө харамсахгүй ч түүний хувьд ердөө л нэг шөнийн бүсгүй гэдгээ бодохоор нүдэнд нь нулимс цийлэгнэнэ. Түлхүүрийн дотно нялуун харьцах нь өөрт нь талтай ч юм шиг ... учир нь олдохгүй толгойг нь эргүүлнэ... гэхдээ л түүнтэй хамт байх хамгаас илүү жаргал байлаа...
... Хэд хоногын дараагаас миний сүйт бүсгүй ирнэ тэгэхээр би чамтай уулзаж чадахгүй байхаа бас намайг муу хүн гэдгийг мэднэ биз дээ гэж улиг болсон яриагаа хэлсээр ... Дараа долоо хоногын баасан гариг... наргиж цэнгэхэд тааламжтай өдөр бөгөөд бас Түлхүүрийн сүйт бүсгүйг сонжих өдөр....
... Цэнгээний газрын доргио аянд олон хүмүүс бүжиж ,ууж, наргиж дуу хөөр болсоор... тэдний дундаас Анимаа Түлхүүрийг харц гүйлгэн хайсаар дуу чимээнээс зайтай нэгэн ширээн дээр сүйт бүсгүй хэсэг нөхдийнхөө хамтаар сууж байхыг харлаа.Учрал тэр 2 хүмүүсийн дундуур зай барин явсаар очтол ... Арваад жил найзалсан унаган багийн найз нь инээд алдсаар түүнийг тэврэн авлаа ... Сүүлийн жилүүдэд холбоо тасраад байсан багийн найз нь галзуу ганц хайрынх нь сүйт бүсгүй ... Анимаа 00 -н өрөө рүү гүйх шахуу явсаар орлоо...
... Анимаагын ухаан нь балартан амьсгаа нь давхцан ... хэзээ нэгэн цагт нисээд одохыг чинь мэдэж байсаан хэмээн амандаа үгэлсээр... унаган багийн найзтайгаа уулзсан баярын нулимс онгон танхил зүрхэндээ нандигдан хайрласан галзуу ганц хайрын сөхөрлийн нулимс сормуусны хар будагтай холилдон хацар даган урссаар л ...
16 сэтгэгдэл:
chamd minii blogd saikhan setgegdel uldeesend bayarllaa. Yagaav nuguu butelgui hairiin tukhai. Setgegdlee huvaaltsaj baigaarai
eregtei humuus yag iim l bdag yum daa gej...
hun bolgon adilgui shuu dee
iimerhuu erchuuded durgui asar hurjiinaa, bi 1 zaluutai taniltsaad gaigui dotno boljiisiin chin ter nadluu 2 udur yrisangui. Utasluu ni zalgahaar call keeper deere tawitsan bhiin. ter bas uur huntei bwal yanaa?
Тэнгээд тэр сэтгэл яахийг нь мэдсээр байж татагдах нь хорсолтой ч юм шиг
bi yur ni uuruusuu uur hund itgehees aidiin shd. hun gedeg chin yaj ch medeh amitan. ene erhuud uu...
muuhai yumaa svit bvsgvitei bj zugaagaa gargaj bsn bnashd ene erchvvd bvgd iim bdg bolowuu
gogo87-d : ugui bhaa... buh zaluuchuud iim bol manius ne yahiin boljiino.haa saigui sain zaluuchuud alhaj l bgaa.. bid nar l olj chadahgui bgaa bh...
setgegdel bichih gesen chni bichih ym olddoggui ee yu ch gemeer ymdee. oo neereee chi nadaa id-gaa ogooch
xatanaad:setgegdel uldeesend tnx...
өглөөхөн бичсэн сэтгэгдэл алга болно гэж байх уу дүүхөө?
ug ne alga bolmorrgui l ym yasiin bol
goy blogtoinmo hehe Zulzagaa namaig zarim neg humuus uhuurdud zulzaga gej duuddagiin kk
ymar muuhai iim be tei gehdee zulzaga egchtei sanal neg na geeluu haa saigui l sain erchuud alhaj l bgaa
Чойномын ХҮн гэдэг романтай утга нь төстэй юм
omido-d : ene bol bodit amidral ... minii ergen toirondoh ....