... Мөн ч буянтай хүн шүү энэ Баасан ах ... долоо хоногын ядаргаагаа одоо бүгдээрээ нэг сайхан тайлна аа... за хэдүүлээ эхлээд жаахан ууя ... дотроо халааж байгаад оръё... гэсээр үеийн хэсэг охидын хамт пиво уулаа... ёох !!! халахгүй байна ш дээ ахиад жоохон юм ууя аа
- Hey ингэж байхаар хэдүүлээ дарс авч ууя
-нэгэн дуугаар тэгье гэж зөвшөөрснөөр мөнгөө босголоо.
Үнэтэй биш ч оргилуун дарсыг шимэн шимсээр ... дуу чангарч сэтгэл хөнгөрөөд л нүүрэнд халуу мэдрэгдээд л бүгд халж эхэлжээ ...энд тэндхийн сонин хачин, долоо хоногын амьдрал хэрхэн өнгөрсөн ,дараа очиж үзвэл дажгүй газар энэ тэр гэсээр ... ярианы сэдэв хэсэг залуучууд дээр тогтлоо...
... Бас л бидний адил залуучууд бололтой ... Дэгжин хэрнээ донжтой хувцалсан пиво ууж элдвийг хүүрнэн ярилцах тэдгээр залуусыг хулгайн нүдээр ширтэж... тэргүүнээс нь улыг нь хүртэл ам уралдан ...
-тэр цагаан цамцтай залуу нь дажгүй юм аа
- үгүй ээ тэр хажууд нь зогсож байгаа дээр байгааз дээ
- тийм гэж үү үгүй яахав дажгүй уруултай л юм гэсээр жиг жуг ... Үнэн ч юм шиг худлаа ч юм шиг үнэгэн нүдээ жартайлган инээмсэглэх нь сэтгэл гижигдэх хэдий ч шөнийн ангууч гэдгийг нь илтгэх ажээ...
... Өнгө өнгийн гэрэл нь нүд эрээжилтэл анивчих тэр цэнгээний газарт их хүн цугларчээ... энд тэндгүй хүмүүс тэврэлдэн үнсэлцэж bar ний аянд хөл нийлүүлэн эвлэгхэн бүжих нь гайхалтай агаад эгдүүцэм харагдана ... хүмүүсийн хашгирах чимээнээр эргэн харвал манай охид алин хэдийн бүжиглэх талбайн дунд орон бүжиж тэр хавийн хүмүүсийн анхаарлыг өөрсөд дээрээ хандуулж чаджээ... агуу охид юмаа...
... Нүд эрээлжилж дотор эвгүй оргих тул сандал олж суухаас өөр зам надад байсангүй... Хүмүүс бүжиглэх гээд боссон тул сул сандал харин ч их байлаа... нөгөө хэдээ харж суухад нүдэнд ил байхаар нэг сандалыг зорин очиж суулаа... Түрүүчийн харж байсан залуу инээд алдсаар хажууд ирж суун юм уух уу? бүжиглэх үү? сайхан хөгжим яваж байна ш дээ гэх мэтээр хоргоох нь нэг л тээртэй санагдаж (нэг шөнийг хамт өнгөрөөчихөөр тийм хямдхан харагдаад байгаам байхдаа гэж ) ... дотор нэг л юм сухалдаад гараас татан босгох гэхэд нь -Өөш залуу минь амьдрал гэдэг чинь байна ш тээ ... гэж дуугаа чангаруулж архи дарс амттанаар дүүрэн модон ширээг доргитол цохитол ... энхрий туяхан гар минь дуу алдам янгинах тэр мөчид дуг нойрноосоо өөрийн эрхгүй сэрлээ...
... Ханан дахь цагийн зүү өглөөний долоог зааж байна ... нарний шаргал туяа цацран гэрэлтсээр цонцны цаана алин хэдийн амьдрал эхэлжээ... Зүүдэлсэн зүүдээ бодон алчуур аван ариун цэврийн өрөөг зүглэхэд нээрээ өнөөдөр Баасан ахын өдөр шүү дээ гэсэн бодол тээсээр шүршүүрт орлоо...
12 сэтгэгдэл:
hehehe, zuudelsen bish jinheneesee bolson yum bish uu...
kkk. jinhene ch bish zuud ch bish zugeer l minii oguuleg (zohiomj)
Goy bolson baina shde sonirholtoi yumaa
ЭЗАЖ-ийн Золзаяа
zochin neriig Zolzaya gediin muu ? ...
hehe.saikhan bichjee amjilt ... iluu ikhk goy ym bicheerei bainga unshij bna aa
sonirholtoi bna
Шээт уншчихсан зүйл байж хэхэхэ
zuudendee hurtel zaluusiin tuhai yariastai gj bga tegeheer Amidral deeer bol harsan zaluu buree shinjeestei aiin kk
zuud ni bodit yum shig bn yum blgui
ingej zuudaldeg bol hetsuuyee
чамд өгүүллэг бичих чадвар байна шүү дахиад нэг оролдоод үзээрээ энэ чинь их дажгүй болсон байна