... Амьдрал гэдэг үнэхээр агуу баян юм аа. Хайр халамж , гуниг гутрал , алдаа оноо гээд л... бага насны шохоорхол саваагүйтэлт хожим өдрийн дурсамжийн хайрцагт инээд бэлэглэсээр үлдэх нь сайхан ...
Надад хоёр янзын дурсамжийн хайрцаг байдаг... Нэг нь энгийн л хуванцар жижиг хайрцаг хэн ч тоож авхааргүй ... гэвч дотор миний хамгаас нандин зүйлүүд маань байдын. Төрсөн нутгийн маань чулуу ,дөрвөн бэрх шагай,энд тэнд яваж байсан газруудын дурсгал эд,найзууд нөхдүүдийн маань дурсгасан мэндчилгээ, төрсөн өдрийн ил захидал , бага насны маань дүр зургийг буулгаж авсан зургийн хальс, өргөмжлөл баярын бичиг, жоохондоо тоглож байсан тоглоом, бичих гэж оролддог байсан үеийн шүлгийн дэвтэр гээд л ... надтай хамт байсан бүх л үеийн дурсамж бий... намайг насан өөд болсон ч миний үр хүүхдүүдэд намайг дурсах дурсамж болон үлдэх зүйлүүд ....
Харин нөгөө нэг дурсамжийн хайрцаг маань миний зүрх сэтгэлд байдаг ...хэн ч олж харахгүй тийм л дурсамжууд маань нуугдан оршиж байдын ... тал нутагтаа чулуугаар тоглоод гүйж яваа бяцxан охин ... голын мөсөн дээр үхрийн сүүлнээс ширэгдэн наадах үхэрчин охин ... аав ээжтэйгээ хамтдаа байсан өдөр хоногууд ... гэнэ томоогүй үеийн алдаа оноо, шагнал аваад баярлаж байсан үеийн мэдрэмж , арван жилийн нөхдүүдийн инээд хөөр, анд нөхдийн халуун дулаан үгс... анхны хайр ,үнсэлт .... гуниглал гээд л .... миний амьдралын бүхий л зүйлс зүрхэн дэх кадрт маань бичигдсээр л.... цаг хугацаа улирах тусам дурсамжийн архивт орсоор л... энэ бүхэн маань надтай үргэлж хамт намайг энэ хорвоог орхин одоход энэ хайрцаг маань устаж үгүй болно ... дараагаар нь хэн ч үүнийг мэдэхгүй ....
Гэхдээ л зүрхэн дэх дурсамж бүхэн минь ариухан бишээ ... чимээгүй нам гүнийн дунд эргэн санахад өөрийн эрхгүй өрийг минь эмтэлэн зовоохдоо нулимсаар минь гадагшилдаг юм ... санасан сэтгэл , хэлж амжаагүй үгс , хийж бүтээгээгүй хүсэл мөрөөдөл бүхэн маань тэнд зэрэгцэн оршдын ...
Нэг л амьдраад дуусах хорвоод хүний дайтай явахсан ... дурсах дурсамж минь бүгд гэгээлэг байгаасай ....
19 сэтгэгдэл:
Dursamj bolgon saihan shuu dee. Gehdee
ysn goy bichee vee :)
сайхан дурсамжа л санах хэрэгтэй шд... ээмэр гоё бичсэн бээшд
dandaa saikhniig ne bodii gsn ch bas bolkunuud ne ooriin erhku sanagdaad bdiin moo
гоё дурсамжтай юмаа. тийиээ чиний бүх дурсамж гэгээлэг байгаасай. Сайн байцгаана уу? Gogo-хаан Би Банжигийн гэр бүлээс ирсэн блогчин Бито байна. Удахгүй Монгол оронд маань 09.06-09.09 -ны хооронд "Дэлхийн Энхийн их наадам" болох гэж байна. "Дэлхийн Энхийн их наадам" нь хүн төрөлхтний өнийн хүсэл болох дэлхийн энх тайван, аз жаргалын төлөө орон бүрт зохиогдож буй хүн төрөлхтний эрхэм баяр билээ. Та бүхэн орж сонирхож үзээд энхийн төлөө бидэнтэй нэгдээрэй. Баярлалаа! http://gpf.bblog.mn
harin th, sayahan emotional attack-d urtuud zoltoi ami tawichihaagui namaig chinii bichleg gegeen gunigt awtuulchlaa. yamar goyo uyangalag bichsen yum be. :P
goy bichsen baina.
tiim shuu zarimdaa oilgohoo ch bolidog shuu
uyangalag bna gej uu kkk bi yeroosoo tegej boddoggui sh dee ooriinhoo bichlegiig ...
odoo tegj bodoj bai, uyangalag. aaya. laitai.
Дурсамж үнэхээр сайхан. Дурсамжийн хэрвээ үнэлж чадвал алтаар ч үнэлшгүй үнэ цэнэтэй. Дурсамж бүхэн тухайн цагтаа таатай сайхан байхгүй боловч ихэнх тохиолдолд хожмийн нэг өдөр үнэхээр сайхан санагдах үе бий.
сэтгэлийн мухарт байгаа тэр 2 дахь хар хайрцагны зарим хэсгийг бусдад дэлгэн үзүүлдэгч хэзээ ч хэнд ч үзүүлэх боломжгүй дурсамж хүн бүрт байх... тэр надтай хамт хорвоог орхино...
Goy bichjee,
Зүрхний зүүн ховхлог ачааллаа дийлэхээ байжий шүү.
antidote d :jo tegne ee ...
nadad taalagdlaa. dursamj buhen tani geegeeleg baih boltugai
Sain uu? nadad ih taalagdlaa bi neg blogt bloh gsen ym tgd nadad tuslana uu?
herev zowshoorvol my yahoo id: tugsuu_aura .tgd nadad tusalj bas sanal setgeldlee soliltsoj bloh uu?
Hundetgesn yosolson Tugsuu
goy bichsen baina. buur setgel hudluud hehe gehdee muuhai dursamjiig 10000 husaad arildaggvim shuu vldeeh dursamjaa dandaa bayr baysaglan,az jargaltai gegeeneer vldeegeerei
Chamd az jargal husiy.goodluck
сайхан бичжээ.сайхан болж.олон дурсамжууд мартагдах шахсан үйл явдлууд нүдэнд зурвасхан харагдах шиг л боллоо./санаа алдав/