Дурсамж :Уралдаан

2009 оны 12-р сарын 10 Нийтэлсэн Otgo
           ... Амьдрал гэдэг үнэхээр агуу баян юм аа. Хайр халамж , гуниг гутрал , алдаа оноо гээд л... бага насны шохоорхол саваагүйтэлт хожим өдрийн дурсамжийн хайрцагт инээд бэлэглэсээр үлдэх нь сайхан ...

       Надад хоёр янзын дурсамжийн хайрцаг байдаг... Нэг нь энгийн л хуванцар жижиг хайрцаг хэн ч тоож авхааргүй ... гэвч дотор миний хамгаас нандин зүйлүүд маань байдын. Төрсөн нутгийн маань чулуу ,дөрвөн бэрх шагай,энд тэнд яваж байсан газруудын дурсгал эд,найзууд нөхдүүдийн маань дурсгасан мэндчилгээ, төрсөн өдрийн ил захидал , бага насны маань дүр зургийг буулгаж авсан зургийн хальс, өргөмжлөл баярын бичиг, жоохондоо тоглож байсан тоглоом, бичих гэж оролддог байсан үеийн шүлгийн дэвтэр гээд л ... надтай хамт байсан бүх л үеийн дурсамж бий...  намайг насан өөд болсон ч миний үр хүүхдүүдэд намайг дурсах дурсамж болон үлдэх зүйлүүд ....

        Харин нөгөө нэг дурсамжийн хайрцаг маань миний зүрх сэтгэлд байдаг ...хэн ч олж харахгүй тийм л дурсамжууд маань нуугдан оршиж байдын ... тал нутагтаа  чулуугаар тоглоод гүйж яваа бяцxан охин ... голын мөсөн дээр үхрийн сүүлнээс ширэгдэн наадах үхэрчин охин ... аав ээжтэйгээ хамтдаа байсан өдөр хоногууд ... гэнэ томоогүй үеийн алдаа оноо, шагнал аваад баярлаж байсан үеийн мэдрэмж , арван жилийн нөхдүүдийн инээд хөөр, анд нөхдийн халуун дулаан үгс... анхны хайр ,үнсэлт ....  гуниглал гээд л .... миний амьдралын бүхий л зүйлс зүрхэн дэх кадрт маань бичигдсээр л....  цаг хугацаа улирах тусам дурсамжийн архивт орсоор л...  энэ бүхэн маань надтай үргэлж хамт намайг энэ хорвоог орхин одоход энэ хайрцаг маань устаж үгүй болно ... дараагаар нь хэн ч үүнийг мэдэхгүй ....

              Гэхдээ л  зүрхэн дэх дурсамж бүхэн минь ариухан бишээ ... чимээгүй нам гүнийн дунд эргэн санахад өөрийн эрхгүй өрийг минь эмтэлэн зовоохдоо нулимсаар минь гадагшилдаг юм ...  санасан сэтгэл , хэлж амжаагүй үгс , хийж бүтээгээгүй хүсэл мөрөөдөл бүхэн маань тэнд зэрэгцэн оршдын ...

       Нэг л амьдраад дуусах хорвоод хүний дайтай явахсан ... дурсах дурсамж минь бүгд гэгээлэг байгаасай ....



Би цэцэг болно оо...

2009 оны 09-р сарын 23 Нийтэлсэн Otgo

                    ... Энэ ертөнцөд  хүмүүний биеийг олсон хэн гуай ч өлгий авс хоёрыг дамждаг нь эрээн орчлонгийн бичигдээгүй хатуу хууль юм. Тийм болохоор хүн бүр л үхэл амьдрал....дараах ертөнцийг төсөөлөн боддог. Магадгүй бодохоос ч айдаг ...  харин би боддог мөрөөддөг цэцэг болохыг...

                 ...  Гал халуун хайрандаа шатаж буй амраг хосуудийн гартаа бариад гүйх гал улаан сарнай ...  Час улаан биш ч гэсэн чанартай сайтай ...   цэцэгхэн болсон бие минь үхэвч сэтгэлд нь үүрд дэлбээлэх тийм л сарнай ...  Эргэж дурсдаг дурсамжных нь эгнээнээс нь үл гарах  энгийн нэг сарнай ...  Дэлбээ бүртээ  хайр,аз жаргалын увидас шингээсэн дэндүү сайхан сарнайхан болно оо...

                  ... Хавартаа ганцхан дэлвээлэх халамж хайр аз жаргалын бэлэгдэл мөнгөн дусал цэцэг ...  цагаахан дусал бүр нь амьралынх замыг  аз жаргалаар гэрэлтүүлдэг ...  хүслээ шивнэж  хүндэтгэн тахидаг ...  харах бүрт нь урам зориг оруулан амьдралын төлөө тэмүүлэх сэтгэлийн тэнхээ хайрласан  мөнгөн дусал цэцэг болно оо...

                   ... Үхэл амьдралын хатуу нугачаанд хөрсөө даган ургах мөлхөө цэцэг... хахир хүйтэн өвлөөр ч аагим халуун наранд ч үл буух өгөх ...хатуу хэцүү цагт бие ээ чангалан амьдралыг сөрөн ургах   мөлхөө цэцэг...  учир зааж тавилан бэлэгдэхгүй ч говь нутгийнхаа чимэг нь болсон ...   тийм ээ би элсэрхэг говийн мөлхөө цэцэг болно оо..

          ... Өнгө  өнгөөр алаглан анхилам сайхан үнэрээ орчлон дэлхийд  агаараар дамжуулан түгээх  цэцэгсийг хараад би өөрийн эрхгүй атаархдаг аа...

Өвлөөр ирдэг миний дурлал ...

2009 оны 08-р сарын 04 Нийтэлсэн Otgo
             ... Навчис аа гөвөөд нүцгэрсэн модод дээр цасан ширхэг  тогтож ядан бууна өмнө минь зураах зам танан өнгөнд автан  сэрүүн салхи жиндүүхэн сэрчигнэхэд сэтгэл дэхь хөнгөн гуниг замхран  хийс ч  өөрийн эрхгүй инээмсэглэл нүүрэнд минь тодорно...

            ...Сониуч зантай томоогүй нэгэн бага ангийн сурагч байхдаа цас хунгарлаж,жавар  үлээх цагаар сэтгэлийн уяа алдуурч сэмхэн түүнд татагдсан юм ...  гартаа миний халтар бээлийг өмсчихсөн эв хавгүй өөдөөс минь инээмсэглэх түүний царайг хараад атгахан зүрх минь аз жаргалаар дүүрэн цохилдог байлаа...  орой болгон түүнийгээ байна уу үгүй юу гэж хөшигний завсраар нууцхан ширтээд л ... дуг нойроо хагаслан маргаашийг мөрөөдөөд л ... 

             ...Сурагчийн амралтийн гучин хоног нүд ирмэхийн зуур хурдалж орой болгон намайг манаж хонодог ханхүү минь аажим аажмаар ...намайг үнэнчээр ширтэх  шулуун нүд, эв хавгүй инээмсэглэх модон ам шонтгор хамар нь уначихсан байх вий  шороотой холилдоод алга болчих вий гэж айдас өвөртлөн хонодог байлаа ...  

              ... Хүйтний эрч буурч нарны элч ээх цагаар халтар бээлийг минь сууриндаа үлдээгээд  газрын хөрсөнд уусан шингэсэн юм миний аз жаргалын эзэн ...   гэсэн хэдий ч би гуниглаагүй ээ ...  ахиад л цас ороход улам гоёомсогоор урлаж дахиад л дурлах болно  ...  мянга мянган жил өнгөрөвч надаас үл нүүрээ буруулах миний үнэнч дурлалын эзэн эв хавгүй цасан хүн ...

              ... Жил бүрийн өвлөөр цасан будан хаялах цагаар би түүнтэйгээ уулздаг ... цаг хугацааг улираан байж би өвлийг хүлээдэг ...


Хайр аа гэж

2009 оны 01-р сарын 25 Нийтэлсэн Otgo
 ...Нэг залууд үхэн хатан дурлаж байна аа би ... ямар удаан дурлана вэ сэтгэл минь... ямар их өвднө вэ зүрх минь... ядаж байхад чи минь яасан ч  сайxан залуу юм бэ дээ гээл өвчигнөөд байхгүй юу...

                   Юу ч мэдэхгүй жоохон охин энд ирж байждээ...  хайрлана дурлана гэсэн зүйлийг ойлгодоггүй ... дурлал ярих үеийнхээ охидыг хараад гайхдаг байлаа ...  тэгсэн энд ирээд нэг ах залууг хараад анxны харц гээч юмаар нь дурлав... тэр залууг харахаар л бантаал хэлэх үг олдохгүй нүүр улаагаал ... өдөржин тэр залуугийн талаар бодоол шөнө нь зүүдлээл бүтэн нэг жил нүд анихын зуур өнгөрөв...

          Тэр залуу намайг өрөөсөн нүдээрээ ч тоож харахгүй юм аа ... уулзахаараа заавал ах гэж дууд гээл би дуудку гээл жоохон ам зөрнө тэгэх тусмаа хайр хүргээд болдоггүй гэнэт үнсмээр санагдаал тэвэрмээр санагдаал .... сүүлдээ ч өөрөөсөө бас айсан л даа сонин сонин юм толгойд орж ирээд байхаар ...

                Утасны дугаарыг нь өөрөөс нэхэж байгаад авчихлаа ... удалгүй yahoo  хаягыг нь бас авчихлаа тэгээд л худлаа үнэн баахан юм ярьж шалгаадаг боллоо ... тэгэж байгаад нэг удаа очиж хоол хийж өглөө баахан юм яриж суулаа гэхдээ тавуулаа байсан л даа ... гэх мэтчилэн гээр бага багаар явсаар байгаад ... нэг өглөө сэрсэн чинь би тэр хүнтэй нэг орон дотор унтаж байна  ... тэгэхэд л би сохор дурлалаас сэрсийн ...

              гэтэл нэгэнт оройтсон байлаа би гэдэг хүн нэлээн дасаад дурлаад ... аргагүй ш дээ бараг хоёр жил болчихсон юм  чинь ... гэсэн хэдий ч би салж чадна гэдэгтээ итгэлтэй байсан  төгсгөлийг нь мэдэж байсан  ... тийм  болохоор багахан энэ хугацаандаа жаргалтай байхыг би хүссэн юм ... single нэртэй   double амьдралаар сэтгэл хангалуун амьдарсан юм ...

              Түүнд минь би биш өөр хүн хэрэгтэй ... надаас илүү хайрлаж халамжлах тийм л хүн...   

Одоо энд би ганцаараа түүнийгээ бодон хааяа нулимс унаган хааяа инээмсэглэж сууна харин тэр маань монголдоо сэтгэл доторх хүнтэйгээ ...    хэзээ надад тэр хүний хуримын тухай мэдээ ирэхийг мэдэхгүй ... би хэрхэн хулээж авахаа ч бас мэдэхгүй ээ ... одоо явуулчихсан ч гэсэн сэтгэлээсээ хэзээч түүнийг явуулж чадахгүйгээ л мэдэж байна ...   Анхны харцаар дурласан анхны хайр минь болохоор сэтгэлдээ би нандигнаж явна аа ...
 
               

Инээхийг хүснэм би

2009 оны 01-р сарын 11 Нийтэлсэн Otgo
                    ...Модод ногоон дээлээ өмсөж , охид бүсгүйчүүл маань  ганган хээнцэр хувцасаар гоёж  алаг цэцэгстэй хоршилдон  бум бужигнах олны дунд нааш цааш холхилдон аз жаргал гэрэлтүүлэн инээмсэглэж алхах нь атаархам харагдана ...

                   Өчүүхэн миний  бяцхан зүрх уйтгар гунигийн  гүн хар хавцал руу  алин хэдийн нисэн оджээ...   Арга ч үгүй дээ биз дээ ...    зуурдын учралыг үүрдийнх болгох гэж ... зүүрмэглэх нойрондоо жаргалтай хулжих гэж ... хүсэл мөрөөдлөө эзэнтэй байлгах гэж ... дасаж шохоорхсон сэтгэлээ хайраар солих гэж ... худал бүхнийг үнэн болгох гэж ...   хуурамч бүхний золионд ,алдаж оносон учирлын эрчит сумны байнд хайр найргүй тавьсан юм чинь ...

         
         Эгэлхэн бүсгүй хүний бардам зангаа умартан эр хүнд би сэтгэл алдарчээ...  эгэл даруухан төрхөнд нь татагдан эрхсийн мянган ододоос нуун чимээгүйхэн түүнд  би уусан шингэжээ... санахгүй байхийг хичээвч инээмсэглэх дүр нь нүдэнд үзэгдэн  эгдүүтэй яриа нь чихэнд сонсогдож  солиорлын мананд намайг өөрийн эрхгүй аваачна    ... хүсэл хяслын тарчилдаанд дунд хөөрхий зүрх эмтрээ байлгүй дээ

           Үүрдийнх биш зуурдын байгаад нь ... минийх биш хүнийх байгаад нь ...  хайртай хэдий ч хайраа гэж дуудах тавилангүй  харамлаж байгаа хэдий хардах эрхгүй  бүтэлгүй хайрындаа өөрийгөө захируулж өөрийн эрхгүй өвдөг сөхрөөд байгаа даа уур минь хүрч сэтгэл минь давчидах  зөрчилдөөн дунд бяцхан зүрх минь шархалсан юм байлгүй дээ

Бүхнийг умартан инээхийг хүснэм би ... будилаж андуурсан учирлаа мартахыг хүснэм би...  бусдын өмнө бардам байхыг хүснэм би ...  инээдээрээ бүхнийг эдгээхийг хүснэм би  ... учир зүггүй инээхийг хүснэм би
                                                 болдогсон бол өнсөрснийг буцаах юмсан 


 
            

Амьдрал гэдэг чинь ...

2008 оны 10-р сарын 10 Нийтэлсэн Otgo
                ... Мөн ч буянтай хүн шүү энэ Баасан ах  ... долоо хоногын ядаргаагаа одоо бүгдээрээ нэг сайхан тайлна аа...  за хэдүүлээ эхлээд жаахан ууя ... дотроо халааж байгаад оръё...  гэсээр үеийн хэсэг охидын хамт  пиво  уулаа... ёох !!! халахгүй байна ш дээ ахиад жоохон юм ууя аа  
- Hey  ингэж байхаар хэдүүлээ дарс авч ууя
-нэгэн дуугаар тэгье гэж зөвшөөрснөөр мөнгөө босголоо.
  Үнэтэй биш ч оргилуун дарсыг шимэн шимсээр ...  дуу чангарч сэтгэл хөнгөрөөд л  нүүрэнд халуу мэдрэгдээд л   бүгд халж эхэлжээ ...энд тэндхийн сонин хачин, долоо хоногын амьдрал хэрхэн өнгөрсөн ,дараа очиж үзвэл дажгүй газар энэ тэр гэсээр ...  ярианы сэдэв хэсэг залуучууд дээр тогтлоо...
   
                ... Бас л бидний адил залуучууд бололтой ... Дэгжин хэрнээ донжтой хувцалсан пиво ууж элдвийг хүүрнэн ярилцах тэдгээр залуусыг хулгайн нүдээр ширтэж... тэргүүнээс нь улыг нь хүртэл ам уралдан ...
-тэр цагаан цамцтай залуу нь дажгүй  юм аа 
- үгүй ээ тэр хажууд нь зогсож байгаа дээр байгааз дээ
 - тийм гэж үү үгүй яахав дажгүй уруултай л юм гэсээр жиг жуг ...     Үнэн ч юм шиг худлаа ч юм шиг  үнэгэн нүдээ жартайлган инээмсэглэх нь сэтгэл гижигдэх хэдий ч  шөнийн ангууч гэдгийг нь  илтгэх ажээ...

              ... Өнгө өнгийн гэрэл нь нүд эрээжилтэл анивчих тэр цэнгээний газарт их хүн цугларчээ...  энд тэндгүй хүмүүс тэврэлдэн үнсэлцэж  bar  ний аянд хөл нийлүүлэн эвлэгхэн бүжих нь гайхалтай агаад эгдүүцэм харагдана ...   хүмүүсийн хашгирах чимээнээр эргэн харвал манай охид алин хэдийн бүжиглэх талбайн дунд орон бүжиж тэр хавийн хүмүүсийн анхаарлыг өөрсөд дээрээ хандуулж чаджээ...   агуу охид юмаа...   


                 ...  Нүд эрээлжилж дотор эвгүй оргих тул сандал олж суухаас өөр зам надад байсангүй...  Хүмүүс бүжиглэх гээд боссон тул сул сандал харин ч их байлаа... нөгөө хэдээ  харж суухад нүдэнд ил байхаар нэг сандалыг зорин очиж суулаа...  Түрүүчийн харж байсан залуу инээд алдсаар хажууд ирж суун юм уух уу? бүжиглэх үү? сайхан хөгжим яваж байна ш дээ гэх мэтээр  хоргоох нь нэг л тээртэй санагдаж (нэг шөнийг хамт өнгөрөөчихөөр тийм хямдхан харагдаад байгаам байхдаа гэж ) ...  дотор нэг л юм сухалдаад   гараас татан босгох гэхэд нь -Өөш залуу минь амьдрал гэдэг чинь  байна ш тээ  ...  гэж дуугаа чангаруулж  архи дарс амттанаар дүүрэн модон ширээг  доргитол  цохитол ...  энхрий туяхан гар минь  дуу алдам янгинах тэр мөчид    дуг нойрноосоо өөрийн эрхгүй сэрлээ...  

                     ... Ханан дахь цагийн зүү  өглөөний долоог  зааж байна ...   нарний шаргал туяа цацран гэрэлтсээр цонцны цаана алин хэдийн амьдрал эхэлжээ... Зүүдэлсэн зүүдээ бодон алчуур аван ариун цэврийн өрөөг зүглэхэд нээрээ өнөөдөр Баасан ахын өдөр шүү дээ  гэсэн бодол тээсээр шүршүүрт орлоо...
 
 
          ...  Үзэсгэлэнг үзэхээр гадаад дотоодын нэлээд зочид айлчилан иржээ зураач бүсгүй маань ч нэлээн завгүй харагдана ...  

            ...Тухайн үзэсгэлэнг  зураач бүсгүй маань өөрийн эдлэн газардах хувийн байшингийнхаа  нэг давхарт нээсэн  нь илүү өвөрмөц бас зочид маань зөвхөн үзэсгэлэн үзээд зогсохгүй  хоорондоо танилцаж хамтдаа  coffee  ууж , зураач бүсгүйн  бүх зургаарай гаргасан сэтгүүлийг үзэж халуун дотно яриа өрнүүлэх  тийм л тохилог духтай орчинг бүрдүүлсэн нь бусад зургийн үзэсгэлэнгээс ялгарч байлаа...


            . ..Үзэсгэлэнд тавигдсан уран бүтээлүүдийн ихэнх нь бүсгүй хүний гоо сайхан биеийг дүрсэлсэн байхын. Урт хар үс ,торомгор алаг нүд ,улаахан уруул, нарийхан бэлхүүс ...  Эхээс төрсөн тэр л  биеээрээ бүсгүй хамгаас илүү үзэсгэлнэтэй...
...   тийм ээ эмэгтэй хүний бие ийм л үзэсгэлэн төгөлдөр байдийн гэж дуу алдмаар тийм л сайхан  бүтээлүүдийг дэлгэн тавьжээ...  

           ....    Энэ үзэсгэлэнд 150  зураг тавигдсан нь бас л учиртай гэнэ ...  
Хүмүүний хорвоод ховорхон тохиох  хүний биеийг олоод төрсөн маань их азтай... Тиймдээ л би амьдрал хайртай энэ хорвоогоос тийм ч амархан явмааргүй байна ямарч  гэсэн 150 насална аа гэж даруухан өгүүлэх нэгийг бодогдуулам ... Тэрээр хэлэхдээ  эмэгтэй хүн үнэхээр агуу ...  сүү шиг ариухан цагаахан  сэтгэлтэй  бүхнийг хайрлах увидастай ...  


 
      ... хэрвээ би зураач байсан бол ийм үзэсгэлэн нээгдэх байлаа...  даанч би зурж чадку...   зозо энэ мөрөөдөх ч яахав....      гарч хоол идье ходоодноос msg ирээд байна...

 

Нисээд одохыг чинь мэдэж байсан ...

2008 оны 05-р сарын 08 Нийтэлсэн Otgo

 Дэлгэрэнгүй»

Юуг хүснэм бэ?

2008 оны 05-р сарын 07 Нийтэлсэн Otgo
                  Гэрэл гэгээгээ туяаруулан цацагч наран үүлсийн цаагуур нуугдчихжээ... Гадаа нэг л хөнгөн гунигтай ... шаагин буух аадрын дусал ...хурд нэмэн хаазлах машины дуу  шүхэр барин алхах иргэдийн цуваа, нахиалж буй цэцэгсийн өнгө  өнөөдөр нэг л хоорондоо зохицохгүй эгэл догол харагдана ...

... Цонхны тавцан төмөр дээр шаагин цутгах аадрын чимээтэй хоршуулан  элч дулаанаа хайр найргүй түгээх ил галын дэргэд аман хуурын хөнгөн аянд товчлуурч бүжиг бүжмээр ч юм шиг ...  

... Савангын дуурийн одууд  шиг  цагаан архийг шил шилээр нь ууж нэвширтлээ согтчихоод ... шал солгой хоолойгоор худлаа үнэн орилоод зүсрэх бороонд норон алхмаар ч юм шиг ...

    ...Сэтгэл үймэрч элдвийг бодно ... сэмхэн гуниж санааширна  ... сэхүүн агаад хяслант амьдлыг эргэцүүлж шүүрс алдна ... Гэгээвчээр харан зогсох миний сэтгэл чухам юуг хүснэм бэ?    

    

Миний S&I ...

2008 оны 04-р сарын 18 Нийтэлсэн Otgo


                 Зуун хосын үерхэлд зуун өөр дурлал өрнөж байдгын адил хүний ертөнцөд хүн биеийг олоод хөрст дэлхийн тосыг хөдөлгөж яваа бид нарын үзэл бодол, хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүмэл, алдаа дутагдал, ааш араншин , гадаад үзэмж  төрх   ... харилцан адилгүй ээ...


             ... Сэрчигнэх салхины сэнгинэх жавартай ханьсан гуниж гутарсан сэтгэлээ  хязгааргүй мөрөөдлөөрөө тайтгаруулан   аз жаргалын мишээлийг  нүүрэндээ тодруулаад алхах нь ...   үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж  эргэн тойрондох орчингийн эгэл жирийн амьдралыг бурангаа үнэтэй биш ч улаан дарсыг уруул хүргэн тамшаалан  үнэнч нөхдийн харцнаас сэтгэлийн жаргалыг эдлэх нь...   миний тайтгаралын S&I

                 ... Намуухан зөөлөн хөгжмийн  аянд уусан шингэж  дотоод ертөнцөөрөө хэрэн аялаж  биелэшгүй үлгэрийнхээ гол дүрийн мэлхий гүнж  нь болон нүдээ анин хэвтэх нь ... Уран яруу үгтэй номийн хүн биш ч гэсэн мөхөс ухаандаа нэгийг бодон үзэг цаас нийлүүлж   чадан ядан үзэл бодол хүсэл мөрөөдлөө  илэрхийлэх  гэж мэрийх  нь  миний  мөрөөдлийн  S&I
                

             Итгэж дотносон анд нөхдийнхөө үнэн ч найз...  хайрлаж дурласан залуугынхаа  итгэлт бүсгүй ... ачит аав ээжийнхээ халамжит охин  ... элэг бүтэн гэр бүлийнхээ эрхэм гишүүн ...  эгэл жирийн амьдралынхаа  хатан нуруу нь  байж алаг эрээн амьдралын хатуу шуурганд  өвдөг сөхрөхгүйгээр гэрэлт ирээдүйрүүгээ  алхах  нь ...    Миний  амьдралын  S&I
                                                       Энэ л амьдралдаа би дэндүү их хайртай

Нарийн бичиг...

2008 оны 04-р сарын 14 Нийтэлсэн Otgo
                 ... Үүдний их танхимд албаны болоод жирийн иргэд элдвийг хүүрнэн нааш цааш холхилдоно...  тэдний дундуур Жа даргын өрөөг зүглэн алхсаар ирж хаалгыг нь аяархан тогшвол та ямар хэргээр явна гэсээр нарийн бичиг хүүхэн угтлаа...

                  ... Дарга хуралд орчихсон байна та суугаад  хүлээж бай удахгүй хурал тарна аа гээд инээмсэглэх нь нүдэнд дулаахан ...   Дундаж өндөртөй туранхай.... нарийхан бэлхүүстэй, шугам татсан мэт шулуун хөл...  биеийн галбир бол сийлсэн мэт ажээ...
торомгор биш ч өөрт нь зохисон нүд хөмсөгтөй   ...  урт намирсан хар үсээ сулхан долгионтуулан задгай асгасан нь донжийг олжээ...

                   ...Цэмбийтэл нь угааж индүүдсэн цагаан цамц  хар банзал өмсөж зангиа зүүсэн нь албаны  маягтай ч  өөрт нь их цохижээ...   Бичиг баримтаа нямбай гэх чинь
дэс дараалуулан өрснөөс нь үзэхэд нилээн цэвэрч ,эмх цэгцтэй гэж дүгнэмээр...

                    ... Утасны харилцуур авч  шүдээ гялалзуулан даруухан төрхөндөө мишээл тодруулан уянгалаг намуухан бүсгүй хүний энхрий ялдам хоолойгоор хариу өгүүлэх чихэнд сонсголонтой...   

                   ... Эрхэмээ та coffee уух уу дарга жаахан удах юм шиг байна аа гэсэн  бүсгүйн дуунаар нарийн бичигч хүүхний талаарх бодол маань замхран сарнилаа...

Бодол

2008 оны 04-р сарын 13 Нийтэлсэн Otgo

Миний мөрөөдлийн болзоо...

2008 оны 04-р сарын 01 Нийтэлсэн Otgo
            ... Хэн нэгнийг хайрлаад  хээв нэг алхах юмсан ... дуулим хорвоод төрснийх гээд ... дурлалын дарсанд хөлчүүрхэх юмсан ...  харц унаган байж дурласан ханхүү чамайг мөрөөдлийн болзоондоо урих юмсан ...
                 
            ... Умгар ч гэсэн тохилог өрөөндөө энд тэндгүй эргэн тойронд  нь лаа асааж, халуухан хайрын бэлэгдэл  сарнайн дэлбээг хаа сайгүй цацаж , намуухан хөгжмийн аянд хөл нийлүүлэн бүжиж,  дэндүү бардам хэрнээ эгэл жирийн тэр нэг залуугын хайрын  харцанд нь нялхарч ...  ханхагар цээжийг нь налан  амтат дарсийг тамшаалан шимээд л ...  ил галын гэрэлд эрхлэн суух нь ...

              ... Тэнгэрийн хаяанаас салж ядан жаргах нарны шаргал туяанд ... намуухан долгиолох далайн давалгаа аажуухан ирж эргээ цохилоод буцах  бодит байгалийн амьд чимээг чагнан элсэн дээр дарс шимэн  элдвийг ярилцан ирээдүйг хүүрнэн ...   Эргээр хамтдаа алхлан халуун дулаан хайрын үгсэнд баялуурна ... 


               ...  Энгийн нэг хоолний газар   халаасандах мөнгөө хоослон байж дундаа нэг таваг хоол  захиалаад  хоёр талаас нь уралдаж халбагдаад л ... эдээр биш сэтгэлээр баян ...   номын санд хамтарч хичээлээ хийгээл ухаалаг харцыг нь ширтээд л ... хайр халамжийн нялуун үгэнд нь урамшиж малийгаал ... халуухан гарыг нь тас атгаад хавийн хүмүүсийн нүдийг нь хужирлан алхах нь...
                                                                ... миний мөрөөдлийн болзоо...

Хүлээсээр ...

2008 оны 03-р сарын 26 Нийтэлсэн Otgo

               
           

 Дэлгэрэнгүй»

Шовшроод салку маа...

2008 оны 03-р сарын 23 Нийтэлсэн Otgo

... Гадаа дулаар ч нарны элч төөнөөл сайхан байна аа... нөгөө синдром нь эхэлчихсэн энд тэндгүй хосууд хөтлөлцөөл ,үнсэлцээл атаархмаар...
Тэгсэн би энд энэ муу дуракаас яаж сална даа гэж бодоод л сууж байдаг... Ийш тийшээгээ хараал пөөх тэр яасан дажгүй охин бэ? даанч залуу нь тийм юм аа харин тэр хоёр чинь яг л бие биенийгээ олчихсон юм уу даа гэсэн шээг...бодоол Энэ дурак нээрээ их зэвүүн байна аа хүнээс салж өгөхгүй хүний хамаг эрч хүч энэ тэрийг бараал ... надаас бүр тас зуураастай яавал энэнээс салку байж болох уу? гэсэн юм шиг миний үйлийг мөн ч их үзэж байна даа.... өдөр шөнөгүй хорин дөрвөн цагийн турш эмээр бөмбөгдөөд л байхад чинь новшроод салж өгөхгүй маа.... хөөрхий муу хамар минь таг ... хэзээ нэг онгойж энэ сайхан нахиалж буй цэцэgсийн үнэрийг мэдрэх юм болдоо... нүд баясгасан сайхан цэцэг байна бодуул бас л сайхан үнэртэй биз... ...

....Гадаа үг цээжлэх гэж суусан биш амьд романтик кино харж суусаар байгаад цээжилсэн үг ч үгүй гэрийн зүг гэдэн годон....